Mergun Agency-гийн үйлчилгээний талаар манай үйлчлүүлэгчид юу хэлснийг эндээс уншина уу. Бидний зорилго бол таны амжилтыг бий болгож, аяллыг тань мартагдашгүй болгох явдал юм."
⭐️⭐️⭐️⭐️⭐️
“Манай ахлах ангийн сурагчдыг Mergun Agency-ийн хөтөлбөрт хамруулан АНУ-д аялж, суралцах боломж олдсондоо би туйлын их баяртай байна. Хэдийгээр хөтөлбөрийн хугацаа богино байсан ч сурагчид маань олон зүйл үзэж, мэдэрч, хөгжсөн маш үр дүнтэй аялал болсон.
Бид Америкийн нэр хүндтэй их сургуулиудын кампусаар биечлэн зочилж, орчин нөхцөлтэй нь танилцан, мэргэжлийн чиглэсэн сургалтад хамрагдсан. Үүнээс гадна хүүхдүүд маань сайн дурын ажил хийж, олон нийтийн оролцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан нь тэдний хувьд сэтгэл зүрхэнд хоногшсон гайхалтай туршлага болсон.
Мөн аяллын үеэр очсон газар бүр маш оновчтой төлөвлөгдсөн, зохион байгуулалт сайтай, хүүхэд бүрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн байсанд маш их сэтгэл хангалуун байна. Хөтөлбөрийн баг хамт олон хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг анхаарч, хандлагаараа үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байсныг онцолмоор байна.
Mergun Agency-д болон хамтран ажилласан бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Ирээдүйд дахин хамтран ажиллахдаа баяртай байх болно.”
⭐️⭐️⭐️⭐️⭐️
"Америкт ирээд удаагүй байхдаа таних мэдэх хүнгүй, зөв сургуульдаа сурч байгаа эсэхээ ч мэдэхгүй, их л төөрөлдөж явсан. Mergun Agency-тай холбогдохоосоо өмнө 2–3 сургууль сольж, мөнгө, цаг хугацаа гээд үнэлж баршгүй зүйлсээр хохирч байсан. Гэтэл энэ агентлагаас зөвлөгөө авч, хүссэн сургуульдаа орсны дараа үнэхээр санаа амарсан. Миний хуучин сургуулийн олон оюутан ч над шиг асуудалтай байсан тул, боломж байсаар байтал хайж чадалгүй хохирч явдаг юм байна гэдгийг ойлгосон. Mergun Agency-ийн олж өгсөн сургууль өмнөх сургуулиас маань хамаагүй бага төлбөртэй, хичээлийн үр дүн өндөр, стресс бага, нэр хүндтэй санагдсан."
⭐️⭐️⭐️⭐️⭐️
"Mergun Agency-гийн хөтөлбөрт анх удаа хүүхдүүдийг харгалзагч багшийн хувиар хамрагдахад үнэхээр гайхалтай туршлага болсон. Хүүхдүүд маань зөвхөн аялж, шинэ газар үзээд зогсохгүй, өөрийн нүдээр их сургуулийн орчин, америк соёлыг мэдэрч, бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох олон санаа, урам зоригтой болж ирсэн.
Хөтөлбөрийн зохион байгуулалт, багийн уур амьсгал үнэхээр таатай байсан учир би өөрөө ч сургуулийн зөвлөгөө авч, цаашид АНУ-д суралцахаар шийдсэн. Хэрэв хүүхдүүддээ болон өөртөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл Mergun Agency-г би 100% санал болгоно."
We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.